A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 108

Улаанбаатар хот

ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИУДЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай.

2. Дотоодын цэргийн ангийн 05, 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.

3. Дотоодын цэргийн ангиуд татан буугдсантай холбогдуулан Дотоодын цэрэгт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газарт шилжүүлэх, хугацаат цэргийн алба хаагчийн зардлыг ахлагч (харуулын цагдаа)-ийн зардалд шилжүүлэн зохицуулах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН