Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 70

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 50.1.1-д заасныг үндэслэн, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан ““Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн 4.4.1.6-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор  Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүд болон жил бүрийн төсвөөс нийтийн тээврээр зорчигчдод олгодог татаасыг хэмнэх, Нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэхэд шаардагдах зээлийг улсын төсвөөс нийслэлд олгохыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Зээлийг 2014 онд багтаан улсын төсөвт эргэн төлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгасугай.

3. Ухаалаг нийтийн тээвэр болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн техникийн шийдэл, программ хангамжийн найдвартай ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад даалгасугай.

    Монгол Улсын Ерөнхий сайд                                         Н.АЛТАНХУЯГ

   

   Монгол  Улсын  сайд,

   Засгийн газрын Хэрэг

   эрхлэх газрын  дарга                                                       Ч.САЙХАНБИЛЭГ