A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 87

Улаанбаатар хот

НООЛУУРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад бэлтгэсэн ноолуурыг боловсруулж, олон улсын зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар экспортлох арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

2. "Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

3. Дээрх арга хэмжээний хүрээнд үүсч болзошгүй гадаад зах зээлийн эрсдэлд Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр Монголбанкинд 100.0 (нэг зуун) тэрбум хүртэлх төгрөгийн батлан даалт гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН