A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 91

ХАМТАРСАН КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 96-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.6 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын 1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нүүрсний экспорт болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Ганцмод-Гашуунсухайт боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилго бүхий "Гашуунсухайтын төмөр зам" ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Сайнбилэг)-д зөвшөөрсүгэй.

2. "Гашуунсухайтын төмөр зам" ХХК-д хөрөнгө оруулагч талуудтай харилцан тохиролцсон хувь хэмжээнд оногдох хөрөнгийг гаргаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтарч ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурьт даалгасугай.

3. "Гашуунсухайтын төмөр зам" ХХК-ийн үйл ажиллагаанд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Зам, тээврийн сайд А.Гансүх, төмөр зам барих газрыг олгох болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох асуудлаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ