Хэвлэх DOC Татаж авах
НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 111

НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 43.2.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ыг 1 дүгээр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг”-ийн загварыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны  сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нэрэмжит тэтгэлгийн журам батлах тухай” Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

       Монгол Улсын Ерөнхий сайд                             Н.АЛТАНХУЯГ   

       Боловсрол, шинжлэх               ухааны сайд                                                 Л.ГАНТӨМӨР