- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 115
Улаанбаатар хот
УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийслэлийн цагдаагийн газар"-ыг "Улаанбаатар хотын цагдаагийн газар" болгон өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасугай.
2. "Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив"-ын "Нэг. Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны жишиг норматив"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:
16 | Хотын цагдаагийн газар | -500000-аас доошгүй хүн амтай хотод |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН
Текст томруулах
A
A
A