A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ӨНДӨР БАРИЛГЫН ДИНАМИК ТООЦООНД ТООЦООНЫ ӨГӨГДЛҮҮДИЙГ ТҮР ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ӨНДӨР БАРИЛГЫН ДИНАМИК ТООЦООНД ТООЦООНЫ ӨГӨГДЛҮҮДИЙГ ТҮР ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 188

Улаанбаатар хот

"Монгол улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2, "Барилгын тухай" хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2013 оны 01 ба 02 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

/БХБС-ын 2018 оны 197 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/

1. "Өндөр барилгын төлөвлөлт" /БНбД 31-17-10/ норм ба дүрмийг мөрдөх нөхцлийг хангах зорилгоор Барилга байгууламжийн динамик тооцоонд ашиглах хөрсний өгөгдөл, хэлбэлзлийн хурдатгалын бичлэг болон спектр муруйд тавигдах шаардлага, барилгын хэлбэлзлээс хамаарах нормын спектр муруй, талбайн спектр муруйг тодорхойлох аргачлалыг боловсруулах Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 429 дүгээр тушаалыг хэрэгжүүлж дуустал өндөр барилгын зураг төсөл зохиох ажилд дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажилласугай.

а.Энэ тушаалын хавсралтад заасан хурдатгалын зохиомол бичлэг, мөн түүнчлэн олон улсад ашигладаг бичлэгүүдээс барилгын үндсэн хувийн хэлбэлзлийн үеэс хамааруулан аль тохирохыг сонгон барилгын талбайн газар хөдлөлтийн 5; 6; 7; 8 ба 9 баллын эрчимтэй бүсэд харгалзан 0,25; 0.5; 1; 2; ба 4 гэсэн илтгэлцүүрээр үржүүлж хэрэглэсүгэй;

б."Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм" /БНбД 22.01.01*/2006/-ийн бүтээцийн уян хэв гажилтыг хангах барилга байгууламжийн хувийн хэлбэлзлэлийн дугаар үеийн газар хөдлөлийн ачааллын утгыг тодорхойлоход шаардагдах барилга байгууламжийн хувийн хэлбэлзлийн динамик илтгэлцүүр β-гийн утгыг 1.6 илтгэлцүүрээр өсгөж тооцоонд хэрэглэхийг зөвшөөрсүгэй;

2. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, нийтэд түгээн ажиллахыг Барилга, барилгын материалын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Цэдэнсамба/-т үүрэг болгосугай.

САЙД Ц.БАЯРСАЙХАН