A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

1994 оны 08 дугаар сарын 29-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН 169 ДҮГЭЭР ТОГТООЛТОЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ

Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны дүгнэлтийг 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17 цагт Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв.

Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Л.Баасан, Н.Жанцан, Г.Нямдоо, Д.Чилхаажав /илтгэгч/ нар оролцов. Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар хуульч Гэрэлмаа оролцов.

Хуралдаанд маргагч талыг төлөөлж иргэн Б.Рэнчиндорж, түүний өмгөөлөгч А.Энхбат, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байлыхүү, түүний зөвлөгч Ж.Галт, гуравдагч этгээдээр Улсын Дээд шүүхийн бүрэн эрхт төлөөлөгч Дээд шүүхийн гишүүн Ж.Дашдорж нар оролцсон бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын дарга Н.Ринчиндоржоос ирүүлсэн 1994 оны 8 дугаар сарын 19-ний 3/1014 тоот албан бичигтээ "Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйл Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа эсэх тухай асуудлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б.Рэнчиндоржийн гаргасан өргөдлийн дагуу хянан шалгах ажиллагаанд Улсын Их Хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах зайлшгүй шаардлага байхгүй байна гэж үзсэнийг мэдэгдье" гэсэн тул Улсын Их Хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй болно.

Монгол Улсын иргэн Б.Рэнчиндорж Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан гомдолдоо: "Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дүгээр бүлгийн 12 дахь заалт, 5 дугаар хавсралтын 6 дугаар бүлгийн 17 дахь заалтууд болон Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Өмч хувьчлах тухай хуулийн тайлбарын 3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2, 50 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2, 3, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтуудад тус тус харшилж байгаа тул хянан үзэж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Иргэн Б.Рэнчиндорж Үндсэн хуулийн Цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: "... Засгийн газрын 169 дүгээр тогтоол, Улсын Дээд шүүхийн тайлбарын дээр дурьдагдсан заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх" гэсэн заалтуудыг ч зөрчиж байгаа юм. Ингэснээр төрийн захиргааны байгууллагуудын хууль бус ажиллагаа, иргэдийн эрхийг хохироосон албан тушаалтнуудын талаар шүүхэд гомдол мэдүүлэх боломжийг хааж, "шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ" гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчихөд хүргэж байна. Хувьчлалын үр дүнд өмч хөрөнгөтэй болох явдал нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар /16-ын 3/ "Иргэн хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг эдлэх"-д орших бөгөөд энэхүү эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах боломжийг 169 дүгээр тогтоолын хавсралтад байгаа дээрх заалтууд хааж байна. Хэдийгээр Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтаар шүүхэд гомдол мэдүүлэх эрхийг хууль зүйн хувьд шууд хаагаагүй боловч уг зүйлийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарын 3 дахь заалт нь хуулийн дээрх заалтыг гажуудуулж улмаар Үндсэн хуульд харшилж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "...Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ" гэж заасан хэдий боловч энэ нь амьдралд хэрэгжихгүй байгааг харгалзан Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Улсын Дээд шүүхэд албан ёсоор шилжүүлэн шийдвэрлүүлж өгөхийг мөн хүсч байна" гэжээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Дэмбэрэлцэрэн Үндсэн хуулийн Цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: "... Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "үйлдвэрийн газрын эд хөрөнгийг хувьчлах талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр..." гэдэг нь төр өөрийн ямар эд хөрөнгийг яаж хувьчлахыг заасан шийдвэр байх тул үүний талаар гаргасан гомдол нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан иргэдийн гомдолтой холбоогүй болно. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийнхөө ямар эд хөрөнгийг ямар хэмжээгээр, ямар арга хэлбэрээр хувьчлахыг заасан төрийн захиргааны байгууллагын шийдвэр мөн. Иймээс өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх заалт Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. Энэ хуулиар дуудлагын болон үнэлгээний журмыг Засгийн газар тогтоохоор заасан тул энэ журмыг шүүх хуулийн нэгэн адил дагаж мөрдөнө гэж ойлгож байна" гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байлыхүү Үндсэн хуулийн Цэцэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Засгийн газрын 1991 оны 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дүгээр бүлгийн 12 дахь заалт, 5 дугаар хавсралтын 6 дугаар бүлгийн 17 дахь заалтууд нь төр өөрийн өмчийг бусдад худалдахдаа эзэн нь хөрөнгийнхөө худалдах үнэ, арга хэлбэрээ өөр хүнээс асуухгүйгээр сонгон хэлж байгаа хэрэг юм. Худалдан авах хүн уг үнээр авах эсэх нь тухайн сонирхогч талын хүсэлт юм.

Иргэд бүх төрлийн гомдол маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй боловч тухайн нөхцөлд бусдын өмч хөрөнгийг хямд үнээр худалдан авах хүсэлтээ шүүхэд гаргах, уг асуудлыг шүүх хянан эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл үгүй байх. Иймд уг тогтоолд төрийн өмчийн үнэлгээ болон хувьчлах арга хэлбэрийн талаархи асуудлыг Засгийн газраас эрх олгосон байгууллага болох Засгийн газрын өмч хувьчлалын комисс эцэслэн шийдвэрлэхээр тусгасныг Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн "Шүүх эрх мэдэл" гэдэгт уг зүйл хамаарахгүй болов уу гэж үзэж байна" гэжээ.

Иргэн Б.Рэнчиндорж Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин тайлбарлаж, шинээр үндэслэл тайлбар хэлсэнгүй.

Мөн Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байлыхүү, түүний зөвлөгч Ж.Галт нар хуралдаан дээр өөрийн өмнө нь бичгээр өгсөн тайлбарт гаргасан үндэслэлээ дэлгэрүүлж тайлбарлав.

Дээд шүүхийн бүрэн эрхт төлөөлөгч Дашдорж Улсын Дээд шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 11-ний Өмч хувьчлах тухай хуулийн тайлбар Үндсэн хууль зөрчөөгүй гэж тайлбарлав.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Өмч хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн хүсэлтээ маргагч иргэн Б.Рэнчиндорж Цэцэд бичгээр өгсөн тайлбартаа буцааж авснаа илэрхийлсэн тул энэ асуудлыг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх үндэслэлгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны 169 дүгээр тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтын 4 дүгээр бүлгийн 12, 5 дугаар хавсралтын 6 дугаар бүлгийн 17 дахь хэсэгт буй "... БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийн болно" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т буй "иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн заалт, мөн Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн ба энэ талаар иргэн Б.Рэнчиндоржийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 25 дугаар тогтоолоор баталсан Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын тайлбарын 3 дахь заалт нь утга агуулгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг бэхжүүлсэн заалттай харшилсан байна. Гэвч Улсын Дээд шүүхийн бүгд хурлын тайлбар Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдсөн тухай маргаан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн харъяаллын асуудал биш бөгөөд Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно" гэсэн заалтыг баримтлан энэ асуудлыг Улсын Дээд шүүхэд шилжүүлэн хянуулах үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үйлдвэрийн газрын хувьчлах эд хөрөнгийн үнэлгээний журам"-ын 4 дүгээр бүлгийн 12 дахь хэсгийн "... БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийн болно", мөн тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Дуудлагын худалдааг зохион байгуулж явуулах нийтлэг журам"-ын 6 дугаар бүлгийн 17 дахь хэсгийн "... БНМАУ-ын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэр эцсийн болно" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

2.Иргэн Б.Рэнчиндоржийн гомдолд дурьдсан "Улсын Дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 3 дугаар сарын 11-ний 25 дугаар тогтоолоор баталсан Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг заалтын тайлбарын 3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудад харшилж байна" гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн Улсын Дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсүгэй.

3.Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг Улсын Их Хурлын 1994 оны намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.

ДАРГА Г.СОВД

ГИШҮҮД Г.НЯМДОО

Л.БААСАН

Н.ЖАНЦАН

Д.ЧИЛХААЖАВ

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ

1994 оны 08 дугаар сарын 29-ны өдөр                                                                     Дугаар 08                                                                             Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН 169 ДҮГЭЭР ТОГТООЛТОЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ
ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ 