Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ 2020 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 18

ТӨРӨӨС ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ 2020 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Иргэний нисэхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталж, тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/-нд үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД