A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАСГИЙН ГАЗРЫН 2009 ОНЫ 86 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дү
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЗАСГИЙН ГАЗРЫН 2009 ОНЫ 86 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 04

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүн П.Очирбат /илтгэгч/, Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Мөнхзул, Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан нар оролцов.

Хуралдаанаар Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт болон 4 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Г.Мөнхзул 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ:

“Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны ... 86 дугаар тогтоолын ... 2 дугаар хавсралтад заасан 25 талбайд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл ... сонгон шалгаруулалтын журмаар олгохоор шийдвэрлэсэн эдгээр талбай улсын тусгай хамгаалалттай газарт багтаж байгаа бөгөөд Засгийн газрын 86 дугаар тогтоолоор нөөцөд авах нэрээр улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрчээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлон 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;”, 8 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийг тодорхойлон 8.1.3-т “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж маш тодорхой хуульчилсан байна...

...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох;” гэсэн асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд, мөн Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д “газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогыг тодорхойлох;” гэдэг асуудлыг Улсын Их Хурлын бүрэн эрхэд тус тус хамааруулж заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох...” бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;” асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар аль ч салбарын төрийн дотоод бодлогын үндсийг тодорхойлох асуудлууд нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч хадгалагдан шийдвэрлэгдэхээр заагдсан байна. Үүнийг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дахь заалтууд ч бүрнээ нотлож байгаа бөгөөд дээрх заалтууд нь тус хуулиудын Улсын Их Хурлын бүрэн эрх гэдэгт хамаарч байгаа асуудлуудын үндэс гэж ойлгогдохоор тодорхойлогдсон байна.

Иймээс 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Талбайг нөөцөд авах тухай” Засгийн газрын 86 дугаар тогтоол буюу Засгийн газрын шийдвэрийг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан шийдвэр үзэж байна.

...Улсын Их Хурлын бүрэн эрхийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж заасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх;” гэж, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т “энэ хуулийн 16.1.1-16.1.4, 16.1.9-д заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох;” гэж заасан бөгөөд тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д нь улсын тусгай хамгаалалттай газар багтаж байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхээс гадна бусад бүрэн эрхийг Үндсэн хуульд нарийвчлан тусгаагүй ч “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх ...-ийг хуулиар тогтооно” гэж Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт маш тодорхой заасан байна.

... Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоол ... нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт болон 4 дэх хэсэгт тус тус заасан Улсын Их Хурлын онцгой болон бусад бүрэн эрхэд халдсан гэж үзэж байна.

Мөн Засгийн газрын энэхүү шийдвэр нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна...” гэжээ.

Хоёр. Мэдээлэл гаргагч иргэн Г.Мөнхзул Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад Засгийн газрын 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2 дахь заалт нь Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж мэдээллийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд ашигт малтмалын асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлохдоо мөн зүйлийн 9.1.3-т “улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;” гэж тодорхой заасан атал Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтаар улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа зарим талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар тогтоож Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.

Нэр бүхий зарим талбай нь улсын тусгай хамгаалалттай газар нутагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1/615 дугаар албан бичиг, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн а/1771 дүгээр албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн 2010 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 1/2102 дугаар мэдээлэл, зураглал бүхий албан бичиг болон Засгийн газрын итгэмжилсэн төлөөлөгч, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангийн Үндсэн хуулийн цэцийн хуралдааны явцад хүлээн зөвшөөрснөөр нотлогдож байна.

2. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалтаас бусад хэсэг болон “б” заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн бусад байгууллагын шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН

НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн бусад байгууллагын шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

3. Энэхүү тогтоолын 2-ын “а” заалтад заасан “Улсын төсвийн хөрөнгөөр геологийн 1:50000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажил хийж дууссан талбай” гэсэн 2 дугаар хавсралтын “...3/ Тал нуур, 4/ Их хорго, 6/ Дөшхайрхан, 10/ Ембүү-Уул, 11/ Зост-Өндөр, 17/ Улаан даваа, 19/ Баян-Уул, 23/ Нөмрөгийн гол...” гэсэн заалтын үйлчлэлийг 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Засгийн газрын “Талбайг нөөцөд авах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 86 дугаар тогтоолын 2-ын “а” заалтад заасан 2 дугаар хавсралтад дахь энэ дүгнэлтийн 1 дүгээр хэсэгт зааснаас бусад заалт болон “б” заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох;”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн бусад байгууллагын шийдвэр, ... үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

5. Энэхүү дүгнэлтийг хүлээн авч, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
ЗАСГИЙН ГАЗРЫН 2009 ОНЫ 86 ДУГААР ТОГТООЛЫН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот