A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 

Дугаар 157

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Харилцаа холбооны зохицуулах хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 515.128.760 (таван зуун арван таван сая нэг зуун хорин найман мянга долоон зуун жаран) төгрөгийн балансын үнэ бүхий конторын барилгыг "Радио, телевизийн сүлжээ" улсын төсөвт үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР