Хэвлэх DOC Татаж авах
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

   ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ      

2012 оны 05 дугаар сарын 09-ний  өдөр                                                    Дугаар 157                                                                     Улаанбаатар хот

         

          Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

          Харилцаа холбооны зохицуулах хорооны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 515.128.760 (таван зуун арван таван сая нэг зуун хорин найман мянга долоон зуун жаран) төгрөгийн балансын үнэ бүхий конторын барилгыг “Радио, телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газарт балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд даалгасугай. 

          Монгол Улсын Ерөнхий сайд                                              С.БАТБОЛД

          Монгол  Улсын  сайд,

          Засгийн газрын Хэрэг

          эрхлэх  газрын  дарга                                                          Ч.ХҮРЭЛБААТАР