A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 

Дугаар 226

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Раднаабазар, Өвгөөдэй, Дамдинсүрэн 100 жил/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Циркийг үндэслэн байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Жамьянгийн Раднаабазар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн (Өвгөөдэй) Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг 2012 онд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

3. Жамьянгийн Раднаабазарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 34.3 (гучин дөрвөн сая гурван зуун мянган) сая төгрөг, Цэндийн (Өвгөөдэй) Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 26.8 (хорин зургаан сая найман зуун мянган) сая төгрөгийг 2012 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР