- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Агаарын бохирдол/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 227
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Агаарын бохирдол/
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.5, 8.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A