


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 227 Улаанбаатар хот ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Агаарын бохирдол/
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.5, 8.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралт, “Агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
