A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 241

Улаанбаатар хот

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Цайрт төмрийн уурхайд баяжуулах үйлдвэр барих "Сайрамбулган" ХХК-ийн 200, Улсын төсөв, замын сангийн хөрөнгөөр баригдах Элсэн тасархай-Хархорин-Орхон гүүр чиглэлийн авто замын засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч "Хурдны зам" ХХК-ийн 12, Булган аймгийн Бүрэгхангай сумын Худаг байшинт төмрийн хүдрийн уурхайд төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барих "Фокус метал майнинг" ХХК-ийн 6, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх "Оюу жигүүр" ХХК-ийн 60, "Тералинк" ХХК-ийн 50 инженер, техникийн болон мэргэжлийн ажилтанд 2012 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

2. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2012 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ