A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН 16 ДУГААР ЗҮ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН

ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛИЙН 13 ДАХЬ ХЭСГИЙГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ

ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / дүгнэлт /

Төрийн ордны 251 дүгээр өрөө

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд Ж.Амарсанаа, Ч.Дашням, В.Удвал /илтгэгч/, Ц.Сарантуяа нарийн бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа өргөдөл гаргагч иргэн П.Баттогтох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор нарыг оролцуулан Төрийн ордны Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхимд хийв.

Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “... хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” . ... Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ...” гэсэн заалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1988 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 43/173 дугаар тогтоолоор батлагдсан “Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогц”-д а.”Баривчлах” гэдэг үг нь эрх зүйн зөрчил үйлдсэнд сэжиглэгдсэн буюу эрх бүхий ямар нэг байгууллагын шийдвэрээр этгээдийг саатуулахыг хэлнэ. б. “Саатуулагдсан этгээд” гэдэг үг нь эрх зүйн зөрчил үйлдэж, шийтгүүлснээс бусад хувийн эрх чөлөөгөө хасуулсан аливаа этгээдийг хэлнэ гэсэн заалтуудад “Баривчлах” гэдэг ойлголт нь агуулгын хувьд: -тухайн этгээдийг албадан саатуулах буюу цагдан хорихын өмнө эрх зүйн зөрчил үйлдсэн болон үйлдсэн байж болзошгүй этгээдийн чөлөөтэй зорчих, бусадтай чөлөөтэй харьцах зэрэг халдашгүй байх хувийн эрхийг нь хязгаарлаж, эрх бүхий албан тушаалтны хяналтанд орсон үеэс эхлэн зохих байгууллагад хүргэх хүртэлх ажиллагаа юм.

Өөрөөр хэлбэл “Баривчлах” ажиллагаа нь тодорхой эрх бүхий албан тушаалтны хяналтанд орсон үеэс эхлэн зохих байгууллагад хүргэх хүртэлх ажиллагааг хамаарах бөгөөд үүний дараагаар албадан саатуулах, цагдан хорих болон хорих шийтгэлүүд тодорхой үе шаттайгаар явагддаг билээ.

Иймд “Баривчлах” гэдэг ойлголт нь шийтгэл биш, харин шийтгэх эсэхийг нь хянан шалгаж, тодруулахын тулд эрх бүхий байгууллагаас явуулж буй тодорхой төрлийн ажиллагааг илэрхийлж, өөртөө агуулсан ойлголт, нэр томьёо юм. Гэтэл энэ ойлголт нэр томьёог “шийтгэл” хэмээн буруугаар тайлбарлан ойлгож, салбар хуулиудад тусгасан буруу гажуудал оршсоор байна.

Тухайлбал, Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн /1992 он/ 4 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно:

1.Торгох

2.Эрх хасах

3.Хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах

4.Баривчлах” гэж заажээ.

Ийнхүү Захиргааны хариуцлагын тухай хуульд “баривчлах” гэсэн ойлголт, нэр томьёо нь үндсэн агуулга, утга санаанаасаа гажуудаж олонтаа тусгагджээ.

-Мөн Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд: /2000 он/ “Баривчлах”гэдэг нэр томьёог шийтгэл гэсэн ухагдахуунаар буруу тодорхойлсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан “баривчлах” гэдэг ойлголт, нэр томьёоны агуулгыг буруу, гажуудуулж тусгасан хуулиуд болох Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйл, 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйл, 30 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 301 дүгээр зүйл, 302 дугаар зүйл, 303 дугаар зүйл, 304 дүгээр зүйл, 32 дугаар зүйл, 45 дугаар зүйлүүдэд тусгагдсан “баривчлах” гэсэн нэр томьёонууд мөн Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3, 4, 5, 6 дугаар зүйлүүдэд тусгагдсан “баривчлах” гэсэн нэр томьёо нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт байгаа нэр томьёо, ойлголтын агуулгыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэн П.Баттогтох Үндсэн хуулийн Цэцэд 2001 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

“А/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйл: Шүүгчийн халдашгүй эрх;

Б/ Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйл, Хууль зүйн баталгаа;

В/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-ын 6, 3-ын 4 дэх хэсгүүд;

Г/ Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 10, 13 дугаар зүйл;

Д/ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүд;

Е/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 23 дугаар зүйлүүдээс үзвэл тухайн албан тушаалтнуудыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийн нь нотлох баримттайгаар баривчилсан бол тэр тухай холбогдох байгууллага албан тушаалтанд нь тодорхой хугацааны дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд зохих зөвшөөрөлгүйгээр цагдан хорих түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн нийтлэг агуулга илэрч байгаа бөгөөд үүнд баривчлах болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах гэдэг ойлголтуудыг өөр өөр агуулгаар тайлбарлажээ.

Иймд Захиргааны хариуцлагын тухай болон Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасан “баривчлах шийтгэл” гэсэн нэр томьёо нь дээр дурдсан хуулиудын утга санаатай зөрчилдөж байгаа төдийгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийн заалтыг зөрчиж, агуулгын хувьд гажуудуулж байгааг хянан шийдвэрлэж өгөхийг хүсч Захиргааны хариуцлагын тухай хууль болон Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулиудад буй дээрх заалт, нэр томьёог хүчингүй болгуулах тухай саналаа дэмжиж байна” гэжээ.

Хоёр.Монгол Улсын Их Хурлын даргын 2001 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор гаргасан тайлбартаа:

“Иргэн П.Баттогтох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг Захиргааны хариуцлагын тухай хуульд болон Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуульд заасан баривчлах шийтгэлийн талаархи зүйл, заалт зөрчиж байгаа гэж үзэж, түүнийг хүчингүй болгуулах хүсэлт гаргажээ.

Иргэн П.Баттогтох Монгол Улсын Үндсэн хуульд заасан “баривчлах” гэсэн нэр томьёог захиргааны шийтгэлийн утгаар хэрэглэж байгаа нь Үндсэн хуулийн зөрчил мөн гэж үзжээ.

Үүнийг бид дараахь үндэслэлээр Үндсэн хуулийн зөрчил гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна:

v Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т заасан заалт нь нэг талаас бусдын эрх чөлөөг хязгаарлах үйл ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулахыг үүрэг болгосон заалт бөгөөд нэгжих, баривчлах, хорих зэрэг хэлбэрүүд нь хүний эрх чөлөөг хязгаарлах ойлголтуудыг багтааж байна.

v Үүнээс үүдэн “баривчлах” гэсэн нэр томьёог зөвхөн саатуулан баривчлах гэсэн нэг утгаар тайлбарлахаас гадна эрх чөлөөг хязгаарласан захиргааны шийтгэл гэсэн өөр утгаар зарим хуульд хэрэглэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

v Түүнчлэн Үндсэн хуулийн ойлголтыг бусад хуулиар тодруулан тайлбарлаж хэрэглэж байгаа бөгөөд энэ нь тухайн хуулиудад хэрэглэсэн нэр томьёогоор ойлгогдож, тодорхой хуулиудад өөр өөр утгаар хэрэглэгдэхийг ч үгүйсгэхгүй юм.

Иймд Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтыг агуулгын үүднээс авч үзвэл хүний эрх чөлөөг хязгаарлах нэг хэлбэр болж байгаа “баривчлах” гэсэн нэр томьёо нь дээрх өргөн утгыг агуулж байгаа тул дурдсан хуулиудаар тодорхой этгээдийг саатуулан баривчлах буюу захиргааны журмаар ногдуулж байгаа баривчлан саатуулах шийтгэлийг хэрэглэж байгааг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэхгүй байна.

Харин цаашид хууль хэрэглэхэд хялбар дөхөм болгох, нэр томьёог нэг мөр жигдлэх, боловсронгуй болгох үүднээс анхаарал хандуулах асуудал байхыг үгүйсгэхгүй юм” гэжээ.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан дээр П.Баттогтох гаргасан тайлбартаа, “Эрх зүйн хувьд “баривчлах” гэдэг ойлголт, нэр томъёо өөр өөр хуулиар янз бүрийн агуулгаар илэрхийлэгдэж байгаа нь нэр томьёоны хувьд Үндсэн хуулийг зөрчиж байна” Үндсэн хуулийн үндсэн агуулга нь “баривчлах” гэдэг үгийн хувьд процессын үйл ажиллагаа юм” гэжээ. Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Б.Долгор гаргасан тайлбартаа, “Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хэлбэрийн нэг нь “баривчлах” гэдэг ойлголт юм. Иймээс ерөнхий утгын үүднээс хуулиудад,

1.Тодорхой этгээдийг саатуулж баривчлах;

2.Захиргааны журмаар эрх чөлөөг хязгаарлах агуулгаар хуулиудад тусгаж байна. Энэ нь “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэл болгож байгаа юм” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хариуцлагын тухай хууль болон захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай Монгол Улсын хуульд заасан “баривчлах” гэдэг ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Хууль тогтоогч өөрийн эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт байгаа “баривчлах” гэсэн ойлголтын үндэслэл, журмыг хуульчилан тогтоосон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн Арван есдүгээр зүйл, Үндсэн хуулийн Цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн Гучин гуравдугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн “баривчлах” гэсэн ойлголт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д буй “...хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2.Үндсэн хуулийн Цэцэд Маргаан хянан шалгах тухай хуулийн Гучин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор авч хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГА Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Ц.САРАНТУЯА

В.УДВАЛ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                                                                               Дугаар 02                                                    Улаанбаатар хот