

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ
1991 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 2
КОНВЕНЦИ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:
1."Соёлын үнэт зүйлийг хууль бусаар хилээр гаргах, оруулах, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай" 1970 оны конвенцийг соёрхон баталсугай.
2. Энэхүү конвенцээс үүдэн гарах БНМАУ-ын үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай.
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН
ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД
