Хэвлэх DOC Татаж авах

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТОГТООЛ        

 

 

1991 оны  1 дүгээр сарын  14-ний өдөр                                                            
Улаанбаатар
 хот                             

Дугаар 3                                              

 

 

 

ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН ФАКУЛЬТАТИВ ПРОТОКОЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

 

БНМАУ-ын  Үндсэн хуулийн нэмэлтийн тухай  хуулийн 11 дүгээр зүйлийн 17-г үндэслэн БНМАУ-ын Бага Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1966 оны 12 дугаар сарын 16-нд батлагдаж 1976 оны 3 дугаар сарын 23-нд хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын факультатив  протоколд БНМАУ нэгдэн орсугай.

 

2.БНМАУ энэхүү Факультатив протоколд нэгдэн орсонтой холбогдуулан дор дурдсан арга хэмжээг авахыг БНМАУ-ын Засгийн газарт даалгасугай:

 

            а/нэгдэн оросн тухай баримт бичгийг факультатив протоколын 8 дугаар зүйлийн 4-т  заасны дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх;

 

            б/Факультатив протоколын 4 дүгээр зүйлд заасан тохиолдол бүрт шаардлагатай арга хэмжээ авч байх;

 

            в/Факультатив протоколыг түүний 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу БНМАУ-ын хувьд хүчин төгөлдөр болмогц нь хэвлэн нийтлэх.

 

 

 

 

 

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

                        ДАРГА                                                                                   Р.ГОНЧИГДОРЖ

 

            БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН

            НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                       Б.ЧИМИД