

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 07 сарын 20 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан “Санхүүгийн зохицуулалт ба засаглалын хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
