www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН

 НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН

БАТЛАХ ТУХАЙ

           

1 дүгээр зүйл.Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “300.0 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ашиглалтын талаархи Зээлийн ерөнхий хэлэлцээр”-т  оруулсан нэмэлт,  өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      Д. ДЭМБЭРЭЛ