www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

“ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН

ДYРЭМ”-ИЙН НЭМЭЛТ ПРОТОКОЛУУДЫГ

СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл. 1984 онд Гамбург, 1989 онд Вашингтон, 1994 онд Сөүл, 1999 онд Бээжин хотноо тус тус хуралдсан Дэлхийн шуудан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлуудаар баталсан “Дэлхийн шуудан холбооны байгууллагын дүрэм”-ийн нэмэлт Протоколуудыг соёрхон баталсугай.

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            С.ТӨМӨР-ОЧИР