www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

“ХОЁР ТАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛС, АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН

ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ

ТУХАЙ

            1 дүгээр зүйл.1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар соёрхон батлагдсан “Хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай Монгол Улс, Австри Улс хоорондын Хэлэлцээр”-ийн 2, 6, 8 дугаар зүйл болон 7 дугаар  зүйлийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                       

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                         Н.ЭНХБАЯР