www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, тусгай хэрэгслийг хадгалах заавар/


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний хяналтын улсын байцаагч “Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, тусгай хэрэгслийг хадгалах заавар"-ыг нэгдүгээр, “Тусгай хэрэгслийн жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /Б.Пүрэвдорж/-т даалгасугай.

                                                                                                    САЙД                                                 Х.ТЭМҮҮЖИН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 3454 дүгээрт бүртгэв.