www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676 дугаар тушаалд/


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676 дугаар тушаалд/

2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр                                              Дугаар А/105                                                                   Улаанбаатар хот  

                                                  

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын 2014 оны 04 дугаар сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоол, Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, 271.1.2 дахь заалт, Гаалийн  ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн  2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараахь нэмэлт оруулсугай.  

         

25 Хилийн чанадаас  иргэний агаарын тээврийн салбарт ашиглах зорилгоор агаарын хөлгийн шатахууныг оруулах Өмнөх горимын код
Замын-Үүд, Сүхбаатар боомтоор 405 Шаардахгүй
Гаалийн баталгаат агуулахаас 406 700
 

3. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар /Ё.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

                             

                    ДАРГА                             О.ГАНБАТ