www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг шилжүүлэх,  зааварт өөрчлөлт оруулах тухай


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

           Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг шилжүүлэх,

зааварт өөрчлөлт оруулах тухай

2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр                                                                           Дугаар А/105                                                                                  Улаанбаатар хот   

Гаалийн тухай хуулийн 55.5, 271.1.7, Гаалийн ерөнхий газрын даргын Мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны 6-5 дугаар шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/23 дугаар тушаалаар “АНУ СЕРВИС” ХХК-д олгосон 14/06 дугаар бүхий татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг “АНУ САНРАЙС” ХХК-ийн нэр дээр шилжүүлсүгэй.

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 573 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ын 6 дугаар хавсралт дахь   “АНУ СЕРВИС - 905407” кодыг “АНУ САНРАЙС - 905407”  гэж өөрчилсүгэй.

3. “АНУ САНРАЙС” ХХК-тай гэрээ байгуулах, гэрчилгээ шинээр олгох, код шилжүүлэх асуудлыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Гантуг/-т даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар /Ё.Бат-Эрдэнэ/-т, татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Буянт-Ухаа дахь гаалийн газар /З.Сырымбек/ -т тус тус үүрэг болгосугай.

ДАРГА                                       О.ГАНБАТ