www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн ажилтны/ /ЦЕГ-ын даргын 2017-А/122 дугаар тушаалаар хүчингүй болсон/


/ЦЕГ-ын даргын 2017-А/122 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн ажилтны/

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр                                Дугаар 568                                 Улаанбаатар хот           Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

          1.”Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийг хавсралтаар баталсугай.

         2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, нэгдсэн сургалт зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т тус тус үүрэг болгосугай.

          3.Олон нийтийн цагдаагийн ажилтан албан үүргээ хэвийн гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааны журам, заавар боловсруулах ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, батлуулахыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газар /туслах комиссар П.Энхтогтох/-т даалгасугай.

          4.Тушаалыг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар/-д даалгасугай.

          5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 382, 492 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                                  ДАРГА, ТЭРГҮҮН

                                                  КОМИССАР                                                 С.БААТАРЖАВ