www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 299

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 105.2 мянган га газрыг баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, тус отрын бэлчээр нутгийг “Баян нуруу” гэж нэрлэн хилийн цэсийг хавсралт ёсоор баталсугай.

2. Баруун бүсийн аймаг дундын отрын бүс нутгийг ашиглахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг ашигт малтмалын кадастрын болон газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд                                 Ц.БАЯРСАЙХАН