www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.Улсын Их Хурлын гишүүн Ёндонгийн Отгонбаярыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн Содбилэг, Цэрэндашийн Цолмон, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Жамъянсүрэнгийн Батсуурийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазар, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Раднаагийн Бурмаа, Дондогдоржийн Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогт, Дамдингийн Хаянхярваа нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Дуламсүрэнгийн Оюунхорол нарыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямтайширын Номтойбаяр, Санжаасүрэнгийн Оюун, Чимэдийн Хүрэлбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дашжамцын Арвин, Жамъянсүрэнгийн Батсуурь, Дамдингийн Хаянхярваа нарыг Өргөдлийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Нямжавын Батбаяр, Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Отгонбилэгийн Содбилэг нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ядамсүрэнгийн Санжмятав, Баттогтохын Чойжилсүрэн нарыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогт, Ёндонгийн Отгонбаярыг нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

            3.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД