www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 30-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 25

ТАТВАРЫН АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 30-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.052 хувь байхаар тогтоож, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд                                                                  Ж.ЭРДЭНЭБАТ