www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2014 оны 232-р тогтоолд/


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 37

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах тухай” Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт” гэснийг “Үл хөдлөх хөрөнгийг” гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын 4 дүгээр зүйл болон уг тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ын 11, 11.1 дэх хэсгийг  тус тус хүчингүй болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                     Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол  Улсын  сайд

Засгийн газрын Хэрэг

эрхлэх  газрын  дарга                                                 С.БАЯРЦОГТ