www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, үнэ төлбөргүй хамруулах/


ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 194

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Донорын тухай хуулийн 15.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.  Энэхүү тушаалыг орон нутагтаа хэрэгжүүлж, мөрдөж ажиллахыг Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга захирал нарт тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Баяр/–т даалгасугай.

4.  Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 91 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.

                                                                                          САЙД                                          Г. ШИЙЛЭГДАМБА