www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тэсэрч дэлбэрэх бодис/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР,

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Батсүх/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд дарга /Б.Эрдэнэбилэгт/ нарт тус тус даалгасугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Р.ЧИНГИС

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Ш.РАДНААСЭД

/Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/116/А/112 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг  тусгав/