www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай


МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны  06  сарын  16  өдөр                         

Дугаар  53                         

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

            1.“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” /2015-2030/-ыг хавсралтаар баталсугай.

            2.“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

                        1/“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын зорилго, зарчимд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                        2/“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгасан зорилго, чиглэлийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нийгмийн даатгалын сангийн болон улсын төсөвт тусгах, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх.

            3.“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд үүрэг болгосугай.

         

            4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД