www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ЗӨВЛӨМЖ

2003 оны 7 дугаар                                                                                                                                                                                                                                                Улаанбаатар

сарын 9-ний өдөр                                                                                                                                                                                                                                                            хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН "ХОР УРШИГ", “ГЭМ ХОР"

ГЭСЭН ЗААЛТЫГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүгийн хуулийн "Хор уршиг", "Гэм хор" гэсэн заалтыг нэг мөр зөв ойлгож хэрэглэх эорилгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсгийг үндэслэл болгон Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас 3ӨВЛӨМЖ болгох нь:

Нэг:Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн (Гэмт хэрэг санаатай үйлдэх) 26.2, 26.3; 27 дугаар зүйлийн (Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх) 27.2, 27.3; 28 дугаар зүйлийн (Хор уршиг гэм буруугүйгээр учруулах) 28.1 дэх хэсгүүдийн "Хор уршиг" гэсэн заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт гэмт хэргийн шинж болгож заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон үр дагавар гэж ойлговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг нь:

1.Хүний амь нас эрүүл мэндийн (Хүний амь нас хохироох, хүний бие махбодид хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулах)

2.Эд хөрөнгийн (Бусдын эд хөрөнгөнд бага бус, үлэмж их, онц их хэмжээтэй хохирол учруулах)

3.Эдийн бус (Хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, байгуулпагын хэвийн үйл ажиллагаа, нийгмийн хэв журам, амгалан тайван байдал, эрх зүйн журамд хохирол учруулах) байхыг зөвлөж байна.

Хоёр:Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдийн "хүнд хор уршиг", "бусад хүнд хор уршиг" гэсэн заалтад дор дурьдсаныг тус тус хамааруулан ойлговол зохино. Үүнд:

1.Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн (Төрийн нууц задруулах) 87.2 дахь хэсгийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтад төрийн нууцад хамаарах мэдээ баримт бичиг эд зүйл, объект үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаап, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсныг гадаад улсын иргэн буюу харъяалалгүй хүн тагнуулын зорилгоор олж авсан, Монгол Улсын иргэн эх орноосоо урваж дээр дурьдсан төрийн нууцыг гадаад улс түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, үүнтэй холбоотойгоор хүнсний болон эрүүл ахуй, эдийн засгийн аюулгүй байдалд их буюу онц их хэмжээний хохирол учирсан, төр засгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдсан зэргийг;

2.Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн (Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах) 93.1 дэх хэсгийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтанд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас ойр дотных нь хүмүүсийн амь нас хохирсон, өөрт нь болон ойр дотных нь хүмүүст хүнд гэмтэл учирсан, эсхүл амьжиргааны эх үүсвэрээс сапсан, их буюу онц их хэмжээний эд хөрөнгө нь устгагдсан эсхүл өөрийнх нь болон ойр дотных нь хүмүүсийн амь нас хохирох, хүнд гэмтэл учрах, их буюу онц их хэмжээний эд хөрөнгө нь устах бодит аюул занал тулгарсан зэргийг;

3.Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн (Бусдыг амь насанд нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүпэхгүй байх) 107.3 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан түүний улмаас байнгын тахир дутуу, сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон, ураг зулбасан, хүүхэд дутуу төрүүлсэн зэргийг;

4.Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн (Хүн хулгайлах) 108.3, 109 дүгээр зүйлийн (Хүнийг хууль бусаар хорих) 109.3, 113 дугаар зүйлийн (Хүн худалдах, худапдан авах) 113.3 дахь хэсгүүдийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн амь нас хохирсон, ураг зулбасан буюу хүүхэд дутуу төрүүлсэн, биед нь хүнд гэмтэл учирсан түүний улмаас хохирогч байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэпийн эдгэршгүй өвчтэй буюу сохор дүлий болсон эсхүл түүнийг хулгайлагдсан, хууль бусаар хоригдсон, худалдагдсан хойгуур энэ үйл ажиллагаатай холбоотойгоор ойрын төрөл садан нь нас барсан, эд хөрөнгөнд нь их буюу онц их хэмжээний хохирол учирсан зэргийг;

5.Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн (Гүтгэх) 111.3, 253 дугаар зүйлийн (Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх) 253.3, 254 дүгээр зүйлийн (Худал мэдүүлэг өгөх) 254.2 дахь хэсгийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтад цагдан хоригдсон, эрүүгийн ял шийтгүүлсэн, түүний улмаас биед нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан түүнийг цагдан хорьсонтой холбоотойгоор эд хөрөнгөнд нь их, онц их хэмжээний хохирол учирсан, ажил албан тушаалаасаа захиргааны санаачилгаар халагдсан, Улсын Их хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдоход илтэд сөрөг нөлөө үзүүлсэн зэргийг;

6.Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн (Хүнийг барьцаалах) 112.3 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан түүний улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, ураг зулбасан буюу хүүхэд дутуу төрүүлсэн, хэд хэдэн хүн хүндэвтэр гэмтсэн барьцаалагдсан хойгуур энэ үйл ажиллагаатай холбоотойгоор ойрын төрөл садан нь нас барсан, эд хөрөнгөнд нь их буюу онц их хэмжээний хохирол учирсан зэргийг;

7.Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн (Хүүхэд хаях төөрүүлэх) 117.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн эаалтад хохирогч хүүхдийн биед хүнд гэмтэл учирсан, байнгын тахир дутуу, сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан, хүүхдийг хаяж төөрүүлсний улмаас төрүүлсэн буюу үрчилж авсан эцэг, эх нь сэтгэл мэдрэлиин эдгэршгүй хүнд өвчнөөр өвчилсөн зэргийг;

8.Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн (Хүчиндэх) 126.3 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчид хүнд гэмтэл учирсны улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлиин эдгэршгүй өвчтэй болсон, амиа хорлосон, үр хөндүүлэхэд хүргэсэн, хүүхэд дутуу төрүүлсэн, хүүхэд төрүүлэх боломжгүй болсон, хууль бус энэ үйлдэл нь гэр бүл цуцлах шалтгаан болсон зэргийг;

9.Эрүүгийн хуулийн 128 дугаар зүйл (Эмнэлгийн бус нөхцөлд үр хөндөх) 128.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан, байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон зэргийг;

10.Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн (Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчих) 138.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсны улмаас байнгын тахир дутуу амьжиргааны эх үүсвэргүй болсон буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй, эсхүл эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон эсхүл хэд хэдэн хүнд хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулсан зэргийг;

11.Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн (Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх) 153.2 дахь хэсгийн бусад "Хунд хор уршиг" гэсэн заалтад хүний биед хүнд гэмтэл, эсхүл хэд хэдэн хүнд хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогч орон гэргүй эсхүл ажлын байргүй болсон, амьжиргааныхаа эх үүсвэрээс сапсан, эд хөрөнгөнд нь их буюу онц их хэмжээний хохирол учирсан зэргийг;

12.Эрүүгийн хуулийн 171 дүгээр зүйлийн {Гологдол буюу чанар муутай бүтээгдэхүүн худалдах) 171.3, 172 дугаар зүйлийн (Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах) 172.2 дахь хэсгүүдийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, хэд хэдэн хүний биед хүнд хүндэвтэр гэмтэл учирсан, нийтийг хамарсан хордлогоор өвчилсөн буюу халдварт өвчин тархсан түүнтэй холбоотойгоор онц их хэмжээний хохирол учирсан зэргийг;

13.Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн (Чанар муутай барилга бариулах ашиглалтанд оруулах) 174.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлиин эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан сохор дүлий болсон, хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, эд хөрөнгөнд нь онц их хэмжээний хохирол учирсан эсхүл орон гэр, ажлын байргүй болсон, аж ахуйн болон албаны үйл ажиллагаа удаан хугацаагаар саатсан зэргийг;

14.Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн (Зандалчлах) 177.2; 225 дугаар зүйлийн (Агаарын хөлөг авч зугтаах) 225.3 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад их буюу онц их хэмжээний хөрөнгө сүйрсэн, төр засгийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, хүн амыг хүнсний болон ахуйн бусад үйлчилгээгээр тасалдуулсан, онц байдап зарлах зэргээр хүмүүсийн эрхийн байдалд хяэгаарлалт тогтооход хүргэсэн, олон нийтийг түйвээсэн, эмх замбараагүй байдал бий болгосон, хүний биед хүнд гэмтэл, хэд хэдэн хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан зэргийг;

15.Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн (Аюулгуй ажиллагааны журам зөрчих) 183.1 дэх хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хүний биед хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу болсон, эрхтнээсээ хагацсан буюу сохор дүлий болсон, бусдын эд хөрөнгөнд их буюу онц их хэмжээний хохирол учирсан зэргийг;

16.Эрүүгийн хуулийн 184 дүгээр зүйлийн (Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах) 184.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хүний биед хүнд гэмтэл учирсан түүний улмаас байнгын тахир дутуу бопсон, эрхтнээсээ хагацсан буюу сохор дүлий болсон, бусдын эд хөрөнгөнд их буюу онц их хэмжээтэй хохирол учирсан агаарын хөлөг сүйрэхэд хүргэсэн зэргийг;

17.Эрүүгийн хуулийн 187 дугаар зүйлийн (Галт зэвсэг, байлдааны хэрэгсэл тэсэрч дэлбэрэх бодисыг хамгаалах үүрэгт ажилдаа хайнга хандах) 187.1 дэх хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан түүний улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэпийн эдгэршгүй өвчтэй болсон буюу эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон, хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан зэргийг;

18.Эрүүгийн хуулийн 189 дүгээр зүйлийн (Галын аюулгуй байдлын хууль тогтоомж зөрчих) 189.2, 191 дүгээр зүйлийн (Түргэн шатамхай болон идэмхий бодисыг хууль бусаар илгээх) 191.1, 213 дугаар зүйлийн (Ой хээрийн түймэр тавих) 213.3 дахь хэсгүүдийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчид хүнд гэмтэл учирсан түүний улмаас байнгын тахир дутуу буюу эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон, хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан зэргийг;

19.Эрүүгийн хуулийн 190 дүгээр зүйлийн (Тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодисыг бүртгэх, хадгалах, ашиглах, тээвэрлэх, илгээх журам зөрчих) 190.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн эд хөрөнгөнд их буюу онц их хэмжээний хохирол учирсан, бусдын биед хүнд гэмтэл учирсны улмаас байнгын тахир дутуу буюу эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон, хэд хэдэн хүний биед хүнд гэмтэл учирсан зэргийг,

20.Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн (Хууль бусаар эмчлэх) 197.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хэд хэдэн хүний биед хүнд гэмтэл учирсан, хүнд гэмтэл учирсны улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, үр зулбасан, хүүхэд дутуу төрүүлсэн, эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон зэргийг;

21.Эрүүгийн хуулийн 198 дугаар зүйлийн (Хууль бусаар эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх) 198.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу, сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, үр эулбасан, хүүхэд дутуу төрүүлсэн, эрхтнээсээ хагацсан сохор дүпий болсон, эмчилгээнд хориглосон буюу хугацаа дууссан эм бэлдмэлийг онц их хэмжээгээр борлуулсан зэргийг;

22.Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн (Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах) 201.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу, сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан, сохор дүлий болсон, үр хөндүүлсэн, ураг зулбасан, хүүхэд дутуу төрүүлсэн, хэд хэдэн хүнд хүндэвтэр гэмтэл учирсан зэргийг;

23.Эрүүгийн хуупийн 213 дугаар зүйлийн (Ой хээрийн түймэр тавих) 213.2 дахь хэсгийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хүний биед хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу, сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан сохор дүлий болсон, хэд хэдэн хүнд хүндэвтэр гэмтэл учирсан, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учирсан зэргийг;

24.Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйлийн (Төмөр зам, усан болон агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журам зөрчих) 217.2, 218 дугаар зүйлийн (Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг чанаргүй засварлах, ашиглалтанд оруулах) 218.2, 219 дүгээр зүйлийн (Тээврийн хэрэгсэл, зам харилцааны төхөөрөмжийг эвдэх, гэмтээх) 219.2 дахь хэсгүүдийн бусад "Хүнд хор уршиг" гэсэн заалтад хохирогчид учирсан хүнд гэмтлийн улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, эрхтнээсээ хагацсан сохор дүлий болсон, бусдын эд хөрөнгөнд онц их хэмжээний хохирол учирсан, үйлдвэрлэл үйлчилгээ удаан хугацаагаар саатсан зэргийг;

25.Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн (Албан тушаалын үүрэгтээ хайнга хандах) 272.1 дэх хэсгийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтад бусдын бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, үлэмж буюу их, онц их хэмжээний хохирол учирсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдсан, зогссон зэргийг;

26.Эрүүгийн хуулийн 285 дугаар зүйлийн /Байлдааны болон сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих/ 285.2 дахь хэсгийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтад их буюу онц их хэмжээний хохирол учирсан, бусдад хүнд гэмтэл учирсан, түүний улмаас байнгын тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, үр хөндүүлсэн, ураг зулбасан, хүүхэд дутуу төрүүлсэн, сохор дүлий бопсон зэргийг;

Гурав:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн (Бусдыг амь насанд нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх) 107.1 дэх хэсгийн "гэм хор" гэдгийг хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг ойлговол зохихыг анхаарах нь зүйтэй.

                                                                          ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                                                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Н.ТӨРБАТ

                                                                                                   ШҮҮГЧ                                 С.НЯМЖАВ