www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 303, 304, 305, 306, 342, 343, 344 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙН ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ


МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2004 оны 2 дугаар                                                                                                                                                                                                                                                 Улаанбаатар

сарын 13-ны өдөр                                                                                                                                                                                                                                                            хот

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 303, 304, 305, 306,

342, 343, 344 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙН ЗААЛТЫГ

ШҮҮХИЙН ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

ЗӨВЛӨМЖ

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-306 дугаар зүйлүүд давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаанд хамааралтай төдийгүй хяналтын шатны шүүхийн ажиллагаанд нэгэн адил хамааралтай байгаа учраас анхан болон давж заалдах шатны шүүхүүд эдгээр зүйл, заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх явдал шаардпагатай болох нь Эрүүгийн байцаан шийтгэх, шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд ажиглагдаж, энэ чиглэлээр Улсын дээд шүүхээс зөвлөмж гаргах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл, заалтыг тайлбарлах утгаар биш, тэнд заасан ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар дараахь зүйлийг зөвлөж байна

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйпийн 303.1 дэх хэсэгт эаасан субъектүүдын гаргасан гомдлыг шүүх хүлээн авахдаа хэрэгт ял шийтгүүлсэн, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, тухайн хэрэгт өмгөөпөгч, улсын ялпагчаар оролцсон эсэхийг хэргийн материалтай тулгаж үзсэн байвал зохиио.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанд ирүүпсэн зарим хэргээс үзэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаас өөр субъектүүдээс гаргасан гомдлоор хэргийг ирүүлэх явдал үргэлжлэн гарч, шүүхүүдийн хооронд хэргийг дамжуулан хугацаа алдаж, зардал чирэгдэп учруулж байна. Тухайлбал; Ялтан этгээдийн ар гэр, ах дүүсийн гомдол, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй этгээдийн гомдоп, шүүх хуралдаанд оролцоогүй, итгэмжлэпгүй өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр хэргийг хяналтын шатанд ирүүлсээр байна,

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт "Шүүхийн тогтоолыг гардаж авсан буюу танилцуулснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах тухай заалтыг дараах байдлаар нэг мөр хэрэгжүүлэх. Үүнд;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт "Шийтгэх ба цагаатгах тогтоол уншиж сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно" гэсэн учраас түүнийг аль болох богино хугацаанд гардуулан өгөх, танилцуулах шаардлагатай.

Шүүхүүдийн ажлын ачаалал, ажил, амралтын цагийг тооцож үзсэний үндсэн дээр энэхүү тогтоолыг давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээдүүдэд шүүх 72 цагийн дотор гардуулан өгөх, танилцуулах ажиллагааг хийж байвал зохино.

Шүүх эрх бүхий этгээдүүдэд тогтоол гардуулан өгөх болон танилцуулахдаа албан ёсны "хуудсанд" гардуулан өгсөн, танилцуулсан он, сар, өдөр, цаг, минутыг тодорхой тэмдэглэж, гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргана.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсэгт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол 303 дугаар зүйлд дурьдсан эрх бүхий этгээдэд шүүх мэдэгдэж, тайлбарыг бичгээр авч болох талаар заасан бөгөөд хуулийн энэ заалт шаардлага тэр бүр хэрэгжихгүй, хянаптын шатны шүүхэд ирүүлж байгаа хэргүүдэд энэ шаардлага хангагдаагүйгээс буцах явдал гарсаар байна.

Ялангуяа гомдол гаргах эрх бүхий нэг этгээдээс гаргасан гомдлыг бусад бүх этгээдэд мэдэгдэхгүй, зөвхөн нэгэнд нь мэдэгдэж, тайлбарыг бичгээр авсан төдийгөөр хязгаарлаж .бусад этгээдүүдийн эрх ашгийг хохируулахад хүргэж, хэргийг давах, хяналтын шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэх боломжгүй болгож байна. Тухайлбал; Олон хохирогч, шүүгдэгчтэй хэргийн талаар улсын яллагчаас бичсэн эсэргүүцлийг зөвхөн нэг өмгөөлөгчид нь мэдэгдэж тайлбар авах, эсхүл нэг хохирогч буюу өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг зөвхөн улсын яллагчид мэдэгдсэн тухай тэмдэглэл хийж хэргийг дээд шатны шүүхүүдэд хүргүүлдэг буруу практик тогтсон байна.

Иймд эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаанд гаргасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасан этгээд нэг бүрт мэдэгдсэн тухай "хуудсанд" хэнд, хэзээ, хэрхэн мэдэгдсэн, уг этгээд бичгээр тайлбар гаргасан эсэхийг тэмдэглэж, мэдэгдсэн албан тушаалтан гарын үсэг зурж хэрэгт хавсаргасан байвал зохино.

Шүүхийн тогтоол, магадлалыг гардуулан өгөх, танилцуулах, гомдол, эсэргүүцэл гаргасан тухай мэдэгдэх, тайлбар авах ажиллагаанд тухайн хэргийг шүүх хуралдаанд илтгэсэн шүүгч хяналт тавьж хэрэгжүүлнэ.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлийг эрх бүхий этгээд буцааж авсан тохиолдолд энэ тухай шүүх апбан есны тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргаж байвал зохино.

306 дугаар зүйлийн 306.4, 306.5, 306.6 дахь хэсэгт заасан гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа “хүндэтгэн үзэх шалтгаан" нь шүүх бопон шүүхийн ажилтны буруутай ажиллагаанаас шалтгаалсан уу, эсхүл байгалийн гамшиг, хувь хүмүүсийн амьдралын гачигдал, гоц халдварт өвчний хорио цээр гэх мэт зүйлээс шалтгаалсан уу, гомдол гаргах эрх бүхий этгээдийн өөрсдийн хувийн хариуцлага гаргагч этгээд хэдийд ямар үндэслэлээр хугацаа сэргээлгэх хүсэпт гаргасныг нягталж үзэлгүйгээр хүсэлт бүрийг хангаж байгаа буруу практикийг зогсоох хэрэгтэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйпийн 342.1 дэх хэсэгт "Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 303,304 дүгээр зүйлд заасны дагуу хяналтын шатны шүүхэд “гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй” гэсэн тодорхой заалт энэ утга, агуулгаараа амьдралд хэрэгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчих гэсэн ойлголтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1-ээс 320.1.7 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-ээс 321.1.3 дахь хэсэгт тус тус заасан байхад гомдол, эсэргүүцэл гаргагч этгээд хэргийн шалгалт дутуу хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн бусад заалтуудыг зөрчсөн, хохирол, төлбөрийн асуудал зөв шийдвэрлэгдээгүй, ял хөнгөрүүлэх. дэглэм өөрчлөх гэх мэт олон үндэслэпээр хяналтын шатанд гомдол гаргасаар байна.

Ийм гомдол, эсэргүүцлийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хүлээн авч, хяналтын шатны шүүхэд ирүүлсээр байгааг анхаарч, хуулийн заалтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье.

Эрүүгийн байцаан шийтгэх хуупийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт заасан 303, 304 дүгээр зүйлийн процесс ажиллагаа зөвлөмжид дурьдсаны дагуу нэгэн адил хийгдэх болно. 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн бол хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгээр зарим аймгийн шүүх давж заалдах шатанд гомдлыг авахгүй байх, зарим өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахгүй, ямар ч асуудлаар шууд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах явдал хавтгайрах хандпагатай боллоо Тухайлбал; Дорнод аймгийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхдээ гомдол гаргах дургүй болжээ. Энэ нь нэг талаас хуулийн заапт байгаа боповч нөгөө талаас тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулан 3 шатны шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байгаа явдал мөн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гаргах өргөн эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд байхгүй гэдэг утгаараа эрх зүйн байдлыг дордуулахад хүргэж болох юм.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуупийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт "Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг тогтоол, магадлал гаргасан шүүхээр дамжуупан гаргана" гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ шүүхийн тогтоол, шийтгэх ба цагаатгах тогтоолтой хэргийн талаар анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалтай хэргийн талаар тухайн аймаг, нийслэлийн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303, 304, 305 дугаар зүйлүүдэд заасан ажиллагааг хийж байвал зохино.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасан шүүхийн магадлалтай хэргийн талаар хяналтын журмаар гомдоп гарсан тохиолдолд талуудад давж заалдах шатны шүүх мэдэгдэж, тайлбар өгвөл хэрэгт хавсаргаж хяналтын шатны шүүхэд хүргүүлж байвал зохино.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд гаргасан магадлал, гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд гардуулах буюу танилцуулах үүрэгтэй ба ийм ажиллагаа хийгээгүй тохиолдолд хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүй бөгөөд магадлалтай хэргийн талаар гаргасан гомдол, эсэргүүцлийг заавал анхан шатны шүүхээр дамжуулах гэж илүү зардал чирэгдэл, цаг хугацаа апдах хэрэггүй бопохыг зөвлөж байна.

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМ