www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ХАРААГҮЙ, ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ, ЭСХҮЛ ХЭВЛЭМЭЛ БҮТЭЭЛ УНШИХ БЭРХШЭЭЛТЭЙ

ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН ХЭВЛЭН НИЙТЛЭГДСЭН БҮТЭЭЛИЙГ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ТУХАЙ 

МАРРАКЕШИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.“Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД