www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Галт зэвсгийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                                          Дугаар А/74                                            Улаанбаатар хот

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

                     Галт зэвсгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

                 1.“Галт зэвсгийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”-ыг нэгдүгээр, “Сум Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”-ыг хоёрдугаар, “Гадаадын иргэн Монгол улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”-ыг гуравдугаар, “Тамирчид Монгол улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”-ыг дөрөвдүгээр, “Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн загвар”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /дэд комиссар Ж.Буянбат/-д үүрэг болгосугай.

                 3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2002 оны 42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                 4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ТЭРГҮҮН

КОМИССАР                                              Р.ЧИНГИС