www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, улсын хилээр нэвтрүүлэх/


ХУУЛЬ ЗҮЙН САЙД, САНГИЙН САЙДЫН

 ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр                                           Дугаар А/251,304                                Улаанбаатар хот

                                                                                                   

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, Гаалийн ерөнхий газар /О.Ганбат/-т тус тус даалгасугай.

    САЙД                               Д.ДОРЛИГЖАВ                                                         САЙД                            Б.БОЛОР