www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Буудлага үйлдэх байгууламж /тир/-д  тавигдах шаардлага батлах тухай


ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр                                     Дугаар 433, А/248                                     Улаанбаатар хот

                                                                                                  

Буудлага үйлдэх байгууламж /тир/-д

тавигдах шаардлага батлах тухай

Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Спорт-сургалтын зориулалтаар ашиглах буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлагыг нэгдүгээр, Галт зэвсэг, сум худалдах төвийн буудлага үйлдэх байгууламж /тир/-д тавигдах шаардлагыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалын 1-д заасан шаардлагыг хангаж ажиллахыг спорт-сургалтын болон галт зэвсэг, сум худалдах төвийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд даалгасугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.

САЙД                            Г.ШИЙЛЭГДАМБА                                                              САЙД                        Д.ДОРЛИГЖАВ