www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТОГТВОРЖУУЛАХ” БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 42

“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ТОГТВОРЖУУЛАХ” БОГИНО ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, 9.3, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 108 дугаар тогтоолын 1 дэх заалтын 12-т заасныг тус тус  үндэслэн Монгол Улсын Засгийн газраас      ТОГТООХ нь:

1. “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2 хүртэл жилийн хугацаатай зээл олгох арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                  Р.БУРМАА