www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, урамшуулал олгох/


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4 дэхь заалт, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд"Урамшуулал олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.  

2. Дээрх журмыг 2016 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс  мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

/Б.Үнэнбат/,  шагналын цахим  мэдээллийн сан бүрдүүлж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга /Э.Зоригт/-д тус тус даалгасугай.

                                       САЙД                                         Д.ДОРЛИГЖАВ