www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам”


МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 1 дүгээр сарын 07-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 5

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Гааль, татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

САЙД                                                              Б.БОЛОР

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3601 дүгээрт бүртгэв.