www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс, бусад зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД