www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“АСЕМ-ЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 133

“АСЕМ-ЫН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

            Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

            1. Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт, уг уулзалтын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар 1-ний өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

             2. “АСЕМ-ын өдөр”-ийг улс даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                              Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд                                                            Л.ПҮРЭВСҮРЭН