www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг  баталж, мөрдүүлэх тухай


АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 64

Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалтыг баталж, мөрдүүлэх тухай

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: 1.Импортын согтууруулах ундааны техникийн зохицуулалт-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү техникийн зохицуулалтаар тогтоосон, үзүүлэлт, шаардлагыг бүрэн хангасан согтууруулах ундаа импортоор нийлүүлж байхыг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт үүрэг болгож 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Үйлдвэр, худалдааны сайдын 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 162 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                             САЙД                               Д.ЭРДЭНЭБАТ