www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар хүчингүй болсон/


/ГЕГ-ын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 36.2 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Гааль, татварын  ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Ачааны манифест”-ын маягтыг 1 дүгээр, “Хавсралт манифест”-ын маягтыг  2 дугаар, “Тээврийн мэдүүлэг”-ийн маягтыг 3 дугаар, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд бичигдэх “Ачааны манифест”-ыг 4 дүгээр, “Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх  журам”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т  үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын  2011 оны  256, 2012 оны А/227 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд  тооцсугай.

ДАРГА                                       С.ПҮРЭВ