www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Тушаал хүчингүй болгох тухай


МОНГОЛ УЛСЫН

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр                                                                    Дугаар А/18                                                                                  Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

           

1.“Визийн болон консулын үйлчилгээний хураамжийн тухай” Гадаад хэргийн сайдын 2002 оны 55 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаалыг гарсантай холбогдуулан энэ тушаалын 1-д заасан тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаярт даалгасугай.

           

сайд                                                 ц.мөнх-оргил