www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Тушаал хүчингүй болсонд тооцох тухай


САНГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

 
   
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр                  Дугаар 405, А-70, А/294, А/157            Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Тусгайлан эрх олгосон хуулийн заалт үндэслээгүй тул “Журам батлах тухай” Санхүү, эдийн засгийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 61/А31/31/69 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т даалгасугай.

САНГИЙН САЙД   ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД  
Б.ЧОЙЖИЛСҮРЭН   П.СЭРГЭЛЭН  
     
  ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД    

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД  

Н.НОМТОЙБАЯР   Ж.БАТСУУРЬ