www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ


Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3695 дугаарт бүртгэв.

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр                  Дугаар 28                                           Улаанбаатар хот

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын

үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 1, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Энэхүү цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Хөвсгөл Ус Суваг” ХХК-ийн захирал /Г.Энхбаяр/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг “Хөвсгөл Ус Суваг” ХХК /Г.Энхбаяр/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2015 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА                                   Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН                               Б.ЖИГЖИД

                                                Ч.БАТТОГТОХ

                                                С.ЧУЛУУНХУЯГ

                                                Р.НЯМЖАВ